Турк улс Бүгд найрамдах улс байгуулагдсаны 96 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нийслэл Анкара дахь Бүгд Найрамдах Турк улсын үндэслэгч Мустафа Кемал Ататуркийн бунхан дахь Аниткабирт зочиллоо.
Тэрбээр “Өнөөдөр эх орныхоо хөгжил дэвшил, хүчирхэгжилт, дэвшлийн төлөө зүтгэж ирсэн нийт депутатууддаа талархал илэрхийлье” гэлээ. Тэрээр "Турк бол эхнээсээ эцсээ хүртэл тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн улс" гэж нэмж хэлэв.
Эрдоган болон бусад улс төрийн томоохон зүтгэлтнүүд Аниткабир гэгддэг бунхан дахь дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцов. Ататуркийн дурсгалыг хүндэтгэх Аниткабирт болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дунд Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Худалдааны сайд Рухсар Пеккан нар байв.
Эх сурвалж: Эuronews
Эх сурвалж:
euronews



