Associated Press
AP Photo
Европын холбооны хориг арга хэмжээний хариуд Тегеран Европын зургаан улс руу газрын тосны экспортоо зогсоосон тухай Ираны төрийн телевиз мэдээлэв.
Лхагва гаригт гарсан Press TV-ийн мэдээнд аль зургаан улс энэ шийдвэрт нэрвэгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Исламын Бүгд Найрамдах Улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хурцадмал байдал газар авч байгаа тул Ираны газрын тосны сайд Ростам Касеми Тегеран Европын “дайсагнагч” орнуудад нийлүүлэх газрын тосны экспортоо зогсоож магадгүй гэж хэлснээс хойш хэд хоногийн дараа ийм алхам хийлээ.
ЕХ-ны газрын тосны хориг нь эдийн засгаа сүйрүүлэхгүй гэж Иран үзэж байгаа бөгөөд тус улс шинэ хэрэглэгчдийг хэдийнэ олж тогтоосон гэж мэдэгджээ. Ираны нийт түүхий нефтийн экспортын 18 орчим хувийг Европын борлуулалт эзэлж байна.



